Эмэгтэйчүүдийн үзлэг, шинжилгээ, эхо оношилгоо, эмчилгээ

ЭМНЭЛЭГИЙН ТҮҮХ

“Сэцэнгоо” эмэгтэйчүүдийн эмнэлэг нь 2001 онд эмэгтэйчүүдийн үзлэг, шинжилгээ, оношилгоо, эмчилгээний чиглэлээр байгуулагдсан билээ.

НӨХӨН СЭРГЭЭХ

2008 онд үйл ажиллагаагаа өргөтгөн дэргэдээ Нөхөн сэргээх физик эмчилгээний 15 ортой сувилал нээн ажиллуулсан нь эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндэд ихээхэн үр дүнгээ өгч байна.

ЧАНАР СТАНДАРТ

Бид Монгол Улсын эмчилгээ оношилгоонд баримталж буй стандартуудыг баримтлан орчин үеийн анагаах ухааны ололтуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн, үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцэн ажилладаг.

Зургийн цомог

Тохилог тав тухтай орчин, сүүлийн үеийн дэвшилтэт технологийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, оношилгоо, найрсаг үйлчилгээ таныг хүлээж байна.

Үйлчлүүлэгчдийн сэтгэгдэл

  • Б.Нандинцэцэг

    Үйлчлүүлэгчдийнхээ төлөө гэсэн сэтгэлтэй, найрсаг, чадварлаг эмч, сувилагчидтай юм билээ. Надад маш их таалагдсан. Сэцэнгоо эмнэлэгийн хамт олонд талархал илэрхийлж, цаашдынх нь ажил үйлсэд өндөр амжилт хүсье.

    Б.Нандинцэцэг
  • Х.Оюунгэрэл

    Би энэ эмнэлэгээр байнга үйлчүүлдэг. Эмч, сувилагч нар нь зан харьцаа сайтай эелдэг ханддаг. Мөн тав духтай тохилог орчинд эмчилгээ үйлчилгээгээ явуулдаг гол нь эмч нар нь өвчтөнөө гэсэн сэтгэл зүтгэлтэй санагддаг. Танай хамт олонд ажлын амжилт хүсье.

    Х.Оюунгэрэл
  • М.Дэлгэрбаяр

    Сэцэнгоо эмнэлэгийн эмч, сувилагч нартаа маш их баярлаж явдаг. Би 2 хүүхэдээ төрүүлэхдээ энэ эмнэлэгийн хяналтанд байж байгаад төрж байсан. Жирэмсэн эхийн хяналтыг маш сайн тавьдаг бүр тусгайлан дасгал хөдөлгөөн хийх, хоол хүнсээ хэрхэн зөв зохистой хэрэглэх гээд олон сайхан арга хэмжээнүүд зохион байгуулдаг.

    М.Дэлгэрбаяр

Манай баг хамт олон

Манай эмнэлэгт Анагаах ухааны доктор, тэргүүлэх, ахлах зэрэгтэй эмч болон мэргэжлийн ур чадвар сайтай эх баригч, сувилагч нар ажиллаж байна. Бид сүүлийн үед улам бүр нэмэгдээд байгаа бэлгийн замаар дамжих өвчин, дотоод шүүрлийн эмгэгүүд, үрэвсэлт өвчнийг эмийн болон эмийн бус, сэргээн засах эмчилгээтэй хослуулан олон жилийн туршлагадаа тулгуурлан оношилж, эмчилж байна.

С.Мөнхзул

Эх барих, эмэгтэйчүүдийн ахлах зэргийн эмч, Анагаах ухааны доктор

П.Нармандах

Сувилагч

О.Туул

Эх баригч

С.Сийлэгмаа

Эх баригч

Манай харилцагч байгууллагууд

Эх барих-эмэгтэйчүүдийн  эмчийн  үзлэг,  зөвлөгөө

  • Эмэгтэйчүүдийн тусгайлсан  үзлэг
  • Эмчийн зөвлөгөө /ганцаарчилсан, гэр бүлийн/
  • Cэргээн засах, физик эмчилгээний эмчийн зөвлөгөө
  • Нөхөн үржихүй, гэр бүл төлөвлөлт, жирэмслэлтээс сэргийлэх аргуудын зөвлөгөө
  • Бэлгийн замаар дамжих халдварын үзлэг, зөвлөгөө
  • Дотоод шүүрлийн эмгэгүүд үзлэг, зөвлөгөө/биений юмны алдагдал, цэвэршилт гм/
  • Жирэмний хяналт, хоол, дасгал хөдөлгөөн
  • Ерөнхий биеийн үзлэг
  • Хөхний үзлэг, зөвлөгөө
  • Охидын үзлэг, зөвлөгөө

Эмэгтэйн цогц оношилгоо

  • Эмэгтэйн бэлэг эрхтний дотуур үзлэг, зөвлөгөө
  • ЭХО оношлогоо /хэвлийн, үтрээний/
  • Жирэмсэн тестээр  оношлох  / энгийн, мэдрэг/
  • Жирэмсний эмгэгийн оношлогоо
  • Ургийн зүрхний бичлэг  /ургийн архаг бүтэлт, ихсийн дутмагшил, умайн базлалт илрүүлэх/
  • Үтрээний дурангийн оношлогоо / умайн хүзүүний улайлт, шархлаа/, үтрээний өөрчлөлт, ялгадас
  • Мазокийн шинжилгээ / үрэвсэлт өвчин, бэлгийн замаар дамжих халдвар/
  • Умайн хүзүүний эсийн шинжилгээ  /хавдар, хавдарын урьдал өвчин илрүүлэх/
  • Эдийн шинжилгээ /хавдарыг ялган оношлох/
  • Умайн хөндийгөөс хусам авч шинжлэх/умайн цус алдалтын шалтгаан, умайн эмгэг илрүүлэх/

Эмэгтэйн цогц эмчилгээ

  • Үрэвсэлт  өвчний курс эмчилгээ
  • Бэлгийн замаар дамжих халдварын курс эмчилгээ, эргэн хяналт
  • Үрэвсэлт өвчнийг эмийн болон эмийн бус аппаратаар эмчлэх
  • Жирэмснээс хамгаалах умайн ерөндөг тавих, авах /мөнгөжүүлсэн, алтжуулсан/
  • Умайн шалтгаан тодорхойгүй цус алдалтын эмчилгээ
  • Жирэмсний хордлого тайлах
  • Ураг зулбахаас сэргийлэх тогтоох эмчилгээ
  • Эмэгтэйчүүдийн архаг үрэвслийн үеийн сэргээн засах эмчилгээ
  • Бэлэг эрхтний үүдэвч булчирхайн идээг нээж, гадагшуулах /Бартолинит/, курс эмчилгээ
  • Үтрээний угаалга, цацлага хийх
  • Кандиломын /ургацаг/ эмчилгээ
  • Үрэвслийн эмийн бус эмчилгээ
  • Киста шимэгдүүлэх эмийн бус арга  /цахилгаан, шарлага/
  • Умайн хөндийгөөс хусам авах ажилбар
  • Хярзан сэргээх мэс ажилбар

 

Эмчээс зөвлөгөө авах

Бид таны асуултанд АУ-ны доктор, мэргэжлийн тэргүүлэх, ахлах зэргийн эмч нар хариулж зөвлөгөө, зөвлөмжийг хүргүүлж байна. Баярлалаа

Холбоо барих

202 тоот, Ти Жи төв, 1 хороо, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар, Монгол улс

+976 99780066
Даваа-Баасан: 9:00-20:00
Бямба,Ням: 10:00-16:00

info@setsengoo.mn
setsengoo.mn